- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "НУР-ТӨРЕ" ХХК-ИЙН ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН АЛТАЙ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 24/05
Өлгий
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Нур-Төре" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Нур-Төре" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Алтай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөж ажиллахыг "Нур-Төре" ХХК /Х.Жанузах/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг гишүүд /Ш.Серикбол, Х.Харлыгаш /-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19/17 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Х.АРМАН
ЗОХИЦУУЛАГЧ Ш.СЕРИКБОЛ
ЗОХИЦУУЛАГЧ Х.ХАРЛЫГАШ
Текст томруулах
A
A
A