A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • "КИЕЛИ ЖҮЙРИК" ХХК-ИЙН ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН БАЯННУУР СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 24/07

Өлгий

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Киели Жүйрик" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Киели Жүйрик" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Баяннуур сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөж ажиллахыг "Киели Жүйрик" ХХК /А.Егеухан/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг гишүүд /Ш.Серикбол, Х.Харлыгаш /-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Х.АРМАН

ЗОХИЦУУЛАГЧ Ш.СЕРИКБОЛ

ЗОХИЦУУЛАГЧ Х.ХАРЛЫГАШ