A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 23/13

Өлгий

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Акбейл" ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн А/24 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Акбейл" ХХК-ний дулаан түгээх сүлжээнд холбогдсон Буянт сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөхийг "Акбейл" ХХК /С.Мунтаз/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг гишүүд /Ш.Серикбол, Х.Харлыгаш /-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Х.АРМАН

ЗОХИЦУУЛАГЧ Х.ХАРЛЫГАШ