- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "КАДЕ" ХХК-НИЙ ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН САГСАЙ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар 24/01
Өлгий
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Каде" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/48 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Каде" ХХК-ний дулаан түгээх сүлжээнд холбогдсон Сагсай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөхийг "Каде" ХХК /Х.Тилеген /-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг гишүүд /Ш.Серикбол, Х.Харлыгаш /-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 19/03-01 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Х.АРМАН
ЗОХИЦУУЛАГЧ Ш.СЕРИКБОЛ
ЗОХИЦУУЛАГЧ Х.ХАРЛЫГАШ
Текст томруулах
A
A
A