A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 24/02

Өлгий

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Жанат" ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ж/82 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1."Жанат" ХХК-ний дулаан түгээх сүлжээнд холбогдсон Улаанхус сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралт, Дэлүүн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай..

2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөхийг "Жанат" ХХК /А.Бейбит/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд /Ш.Серикбол, Х.Харлыгаш /-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Х.АРМАН

ЗОХИЦУУЛАГЧ Ш.СЕРИКБОЛ

ЗОХИЦУУЛАГЧ Х.ХАРЛЫГАШ