- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- "ЖИБЕКЖОЛ" ХХК-ИЙН ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН АЛТАНЦӨГЦ СУМЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 24/06
Өлгий
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Жибекжол" ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн у/8 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Аймгийн зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Жибекжол" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон Алтанцөгц сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхэлж дагаж мөрдөж ажиллахыг "Жибекжол" ХХК /А.Тилеубек/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийг гишүүд /Ш.Серикбол, Х.Харлыгаш /-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Аймгийн зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23/04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
ДАРГА Х.АРМАН
ЗОХИЦУУЛАГЧ Ш.СЕРИКБОЛ
ЗОХИЦУУЛАГЧ Х.ХАРЛЫГАШ
Текст томруулах
A
A
A