- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН ЭЗЭМШЛИЙН ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 04
Сүхбаатар сум
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 231 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /П.Батсайхан/-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны "Тарифт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 05, 06, 07, 08, 09, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.САЙНЦОГ
ГИШҮҮН П.БАТСАЙХАН
ГИШҮҮН Т.МӨНХТҮВШИН
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 08
Сүхбаатар сум
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор баталсан "Цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумдын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл /Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл/-д бүртгүүлэн, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн орон тооны бус гишүүн /Т.Мөнхтүвшин/-д үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны "Тариф батлах тухай" 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГАП.БАТСАЙХАН
ГИШҮҮНТ.МӨНХТҮВШИН
ГИШҮҮНТ.БИЛГҮҮН
Текст томруулах
A
A
A