A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 13

Алтанбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, цас зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт хаваржилт хүндрэлтэй зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Ч.НЯМЖАВ

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 18

Алтанбулаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх хэсэг Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 , 60дугаар зүйлийн 60.2.8, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4, дэх заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр доорхи байдлаар тогтоосугай.

Малын тоон ангилал

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

0-ээс дээш бүх тоо нэг ангиллаар

500

300

300

500

2.Тогтоолын шийдвэрийг 2025 оны дүгээр 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөн хэрэгжүүлсүгэй.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 сарын 13 ны өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА Ч.МӨНХБААТАР