A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/190

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид бүртгэлийн дугаар олгох, хэрэглэх болон хувийн хэрэг нээх, бүртгэх, хөтлөх, шилжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд ажил олгогч цахимаар бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг Мэдээллийн технологийн төв /Г.Хүрэлбаатар/-д, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилт, судалгааны газар /Ц.Ганцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар /Б.Ганхуяг/-т даалгасугай.

ДАРГА Л.МӨНХЗУЛ