A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/194

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдэлд хяналт тавих журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийн маягт (цахим)"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдлийн маягт (цаасан)"-ыг гуравдугаар хавсралтаар, "Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах өргөдлийн маягт (цахим)"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах өргөдлийн маягт (цаасан)"-ыг тавдугаар хавсралтаар, "Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах өргөдлийн маягт (цахим)"-ыг зургаадугаар хавсралтаар, "Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах өргөдлийн маягт (цаасан)"-ыг долоодугаар хавсралтаар, "Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн өргөдлийн маягт"-ыг наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг мөрдөж ажиллахыг аймаг (нийслэл), дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилт, судалгааны газар (Ц.Ганцэцэг)-т тус тус үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудит, мониторингийн газар /Б.Ганхуяг/-т даалгасугай.

ДАРГА Л.МӨНХЗУЛ