- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨНДӨР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 23
Баян-Өндөр сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэхь заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах иргэдээс ирсэн хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 оныг дуустал малын төрөл тус бүр дээр "0" төгрөг байхаар тогтоож, нэмэлт өөрчлөлт оруулсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Чулууншагай), тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Цэрэндулам) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.БАЯНЖАРГАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 2/16
Баян-Өндөр сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг үндэслэн тогтоох нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С. Чулууншагай), тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба (С Цэрэндулам) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.БАЯНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
