A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр

Дугаар 01

Улаан дэл

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сүхбаатар аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 тоот албан бичгийг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын хэмжээнд байгалийн давтагдашгүй хүчин зүйл удаа дараа болж цас зудны хүнд нөхцөл байдал үүсэж зам харгуй хаагдаж, мал их хэмжээгээр зүй бусаар хорогдож гамшгийн байдал үүссэн тул малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 онд малын төрөл тус бүрээр 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Асгат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Соёл-Эрдэнэ), Асгат сумын Засаг дарга (Ц.Гансүх) нарт үүрэг болгосугай.

3.Батлагдаж гарсан тогтоолыг "Хууль зүй, дотоод хэргийн яам"-нд хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА Т.АНХНЫБАЯР

СҮХБААТАР АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 02

Улаан дэл

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1. Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын хэмжээнд байгалийн давтагдашгүй хүчин зүйл удаа дараа болж гамшгийн байдал үүссэн тул малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2025 онд малын төрөл тус бүр дээр нь 0 төгрөг байхаар тогтоосугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Асгат сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Т.Соёл-Эрдэнэ), Асгат сумын Засаг дарга (У.Мөнхбаяр) нарт үүрэг болгосугай.

3.Батлагдаж гарсан тогтоолыг "Хууль зүй дотоод хэргийн яам"-нд хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ОТГОНЗАЯА