- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ
ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Сонгууль ажиглах журам"-д дараах агуулга бүхий 2.4, 3.6, 4.5 дахь хэсэг нэмсүгэй.:
"2.4.Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв комисст гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бичгээр болон цахимаар бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
4.5.Ажиглагч нь сонгогч болон сонгуульд оролцогч бусад талуудаас сонгогчийн санал татах, худалдан авах зэрэг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн шинжтэй хууль бус үйлдлийн талаар бүх шатны сонгуулийн хороод болон цагдаагийн байгууллагад холбогдох баримтын хамт гомдол гаргаж, хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй."
2. Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн "ажиллагааг" гэсний дараа "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.11," гэснийг нэмсүгэй.
3. Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийн "дөрөв" гэснийг "хоёр" гэж, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "таваас" гэснийг "долоогоос" гэж, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "хоёроос" гэснийг "таваас" гэж тус тус өөрчилсүгэй.
ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГАД.ДАВАА-ОЧИР
Текст томруулах
A
A
A
