A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

СОНГУУЛЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ

ТОГТООЛ

2024 оны 01 дүгээрсарын 25-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.14 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.14 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн "67.14 дэх хэсэг," гэсний дараа "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.14 дэх хэсэг," гэснийг нэмсүгэй.

2.Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "байгууллага" гэснийг "байгууллага нь сонгуулийн хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлэх" гэж өөрчлөх.

ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР