- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалтын, 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалтын, 8.6 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.7 дахь хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийн, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсгийн, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсгийн, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсгийн, 81 дүгээр зүйлийн 81.2.7 дахь заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 21.3 дахь хэсгийн, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн, 69 дүгээр зүйлийн 69.5, 69.6, 69.7 дахь хэсгийн, 70 дугаар зүйлийн 70.2, 70.3, 70.4 дэх хэсгийн, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсгийн, 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтын, 78.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл энэ хуулийн 19.2-т заасан цахим хэлбэрээр" гэж, 20 дугаар зүйлийн 20.4.6 дахь заалтын "тамга /тэмдэг/" гэсний дараа ", эсхүл цахим гарын үсэг" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Даатгалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2, 54.3 дахь хэсгийн, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь хэсгийн "бичгээр" гэснийг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийн "бичгээр хүссэн тохиолдолд" гэснийг тус тус хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
