A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 486

Улаанбаатар хот

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

2.1.Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэс, Хуулийн хэлтэстэй);

2.2.Төрийн захиргааны удирдлагын газар;

2.3.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Материал хэрэгслийн хангамжийг зохицуулах хэлтэстэй);

2.4.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтэстэй);

2.5.Гадаад хамтын ажиллагааны газар;

2.6.Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс;

2.7.Улсын нисэхийн хэлтэс;

2.8.Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын алба.

3.Батлан хамгаалах яамны орон тооны дээд хязгаарыг 85 байхаар тогтоосугай.

4.Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

1.1.Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй);

1.2.Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэстэй);

1.3.Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газар;

1.4.Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Материал, техникийн хангамжийн хэлтэстэй);

1.5.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Хяналт шалгалтын хэлтэстэй);

1.6.Гадаад хамтын ажиллагааны газар;

1.7.Санхүү, хөрөнгө оруулалтын газар;

1.8.Улсын нисэхийн хэлтэс;

1.9.Мэдээллийн технологийн хэлтэс;

1.10.Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын алба.

2.Батлан хамгаалах яамны орон тооны дээд хязгаарыг 90 байхаар тогтоосугай.

3."Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

4.Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 486 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ