- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН
ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ
2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 04, А/60
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.13 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.13 дахь хэсгийг үндэслэн ТОГТООН/ТУШААХ нь:
1.Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13, А/57 дугаар хамтарсан тогтоол/тушаалын үндэслэх хэсгийн "12.3", гэсний дараа "Монгол Улсын Их Хурлын сонгуулын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.13 дахь хэсэг," гэснийг нэмсүгэй.
2.Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 13, А/57 дугаар хамтарсан тогтоол тушаалаар батлагдсан "Санал авах байранд байрлуулах хяналтын камерт тавигдах шаардлага, түүнийг байрлуулах, ашиглах болон бичлэгийг хадгалах, хамгаалах, устгах журам"-ын 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.6 дахь хэсгийг нэмсүгэй.
"4.6.Шууд дамжуулах техникийн боломжтой байршил дахь санал авах байр дотор байршуулсан хяналтын камерын дүрс бичлэгийг хэвлэл мэдээллийн байгууллага, сонгуульд оролцогч нам, эвсэл, сонгогчдод нээлттэй дамжуулах үйл ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулж болно".
3.Журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "журмаар" гэсний дараа "Монгол Улсын Их Хурлын болон" гэснийг, 1.3 дахь хэсгийн "Сонгуулийн төв байгууллагын тухай хууль," гэсний дараа "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль," гэснийг, 1.5 дахь хэсгийн "ажиллагаанд" гэсний дараа "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7.4," гэснийг, 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн "гаргах" гэсний дараа ", хяналтын тооллого хийх" гэснийг тус тус нэмсүгэй.
4.Мөн журмын 4.2 дахь хэсгийн "сүлжээ" гэснийг "сүлжээг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд" гэж өөрчилсүгэй.
5.Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийн "бүрэн" гэснийг хассугай.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР
Текст томруулах
A
A
A
