- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИМПОРТЛОХ МАЛ, ҮРЖҮҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (2024 онд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
ИМПОРТЛОХ МАЛ, ҮРЖҮҮЛГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Малын генетик нөөцийн тухай хуулийн 13.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монгол Улсад 2024 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.
2.Мал, үржүүлгийн бүтээгдэхүүн импортлох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал)-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
