- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ, ЖИШИГ БАРИМТ БИЧИГ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ (Түншлэл)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 404
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЖИШИГ БАРИМТ БИЧИГ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3, 7.2.4, 7.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ хийх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хувийн хэвшлийн түншлэгчийг болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам, жишиг баримт бичиг"-ийг 2 дугаар хавсралт, "Түншлэлийн гэрээ байгуулах журам, гэрээний стандарт загвар, гэрээний иж бүрдэл баримт бичиг"-ийг 3 дугаар хавсралт, "Түншлэлийн хүрээнд эрсдэл тооцоолох, хуваарилах аргачлал"-ыг 4 дүгээр хавсралт, "Түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам"-ыг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Уралдаант шалгаруулалтын нарийвчилсан журам, жишиг баримт бичиг, санал үнэлэх журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
