- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэл Улаанбаатар хотод авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Эдийн засаг, төсвийн хороо (М.Халиунбат)-нд, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо (Н.Баярчимэг)-нд тус тус даалгасугай.
5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай" 6/46 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A