A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ОРШУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ОРШУУЛГЫН ГАЗАР БОЛОН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ОРШУУЛСАН ШАРИЛЫГ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ОРШУУЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ОРШУУЛГЫН ГАЗАР БОЛОН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ГАЗАР ОРШУУЛСАН ШАРИЛЫГ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.22 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.2.3 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо (Н.Баярчимэг)-нд даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны "Журам батлах тухай" 86 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН