- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ АВТО ЗОГСООЛЫГ ТӨЛӨВЛӨХ, БАРЬЖ БАЙГУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 16
Улаанбаатар хот
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НИЙТИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ АВТО ЗОГСООЛЫГ ТӨЛӨВЛӨХ, БАРЬЖ БАЙГУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо (Н.Баярчимэг)-нд, Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо (Б.Сэргэлэнбаатар)-нд тус тус даалгасугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A