A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн, 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтын, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, 66 дугаар зүйлийн 66.3.2, 66.3.3, 66.3.4 дэх заалтын, 66.6 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл энэ хуулийн 66.2-т заасан цахим хэлбэрээр" гэж, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн дараа "Тайлбар: Энэ хуульд заасан "гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг ойлгоно." гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн "амаар, эсхүл бичгээр" гэснийг "амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн "эрх бүхий албан тушаалтны гарын үсэг нь" гэснийг, 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсгийн, 66.3.2, 66.3.4 дэх заалтын, 66.6 дахь хэсгийн "албан" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР