A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"6.Эрх бүхий этгээд нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 5.1.7-д заасны дагуу өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг зөвшөөрөл хүсэгчээс шаардахгүй."

2 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, 5.5 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн, 6.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 10-т заасан цахим хэлбэрээр" гэж, 5.5 дугаар зүйлийн 19.3 дахь заалтын "тамга /тэмдэг/" гэсний дараа ", эсхүл цахим гарын үсэг" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"5.Зөвшөөрөл хүссэн өргөдөл, энэ зүйлийн 3-т заасан баримт бичгийг цахим хэлбэрээр гаргаж болно."

4 дүгээр зүйл.Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3.7 дахь заалтын "тоон" гэснийг "цахим" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР