A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 55

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаар"-ын "1. Элчин сайдын яам" хэсэгт доор дурдсан агуулгатай 36 дахь заалтыг нэмсүгэй:

36.

Ташкент

3

2

1

2."Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаар"-ын "Бүгд" хэсгийн "370" гэснийг "373", "284" гэснийг "286", "86" гэснийг "87" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ