A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 17/03

Улаан-Уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэхь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 17 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь;

1.Малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар тогтоосугай.

Малын тоо

Малын төрөл тус бүрт тогтоосон татварын хэмжээ төгрөгөөр

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

300 хүртэл

0

0

0

0

0

301-500 хүртэл

100

100

100

100

100

501-1000

500

500

500

500

500

1001-с дээш

2000

2000

2000

2000

2000

2.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (Т.Эрдэнэбат), Татварын улсын байцаагч (Э.Цэрэнчимэг) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА С.ГОНГОР

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 02/31

Улаан-Уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэхь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь;

1.Малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар тогтоосугай.

Малын төрөл тус бүрт тогтоосон татварын хэмжээ төгрөгөөр

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

200

500

200

200

500

2.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (О.Хашбилэг), Татварын улсын байцаагч (Э.Цэрэнчимэг) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Ц.ЭЛБЭГБАЯР