A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Завхан аймгийн Улиастай сумын "Эл Си Би" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 26

Улиастай

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны "Аргачлал батлах тухай" 2014 оны 231 дүгээр тогтоол, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Улиастай сумын "Эл Си Би" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дулаан шарын гол" ТӨХК (П.Баярцэцэг)-д үүрэг болгосугай" гэж, дөрөвдүгээр заалтад "Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Тариф батлах тухай" 133 дугаар тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

/Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 186 дугаар тогтоолоор өөрчилсөн

./

3.Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийн үр өгөөжийг сайжруулах, өртөг зардал бууруулах, техник технологийн болон шугамын шинэчлэлийг хийж, аюулгүй ажиллагааг ханган, гүйцэтгэсэн ажлын тайланг хагас жил тутамд Эрчим хүчний зохицуулах зөвлөлд танилцуулахыг "Эл Си Би" ХХК-ийн захирал (Я.Дашдорж)-д үүрэг болгосугай.

4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Тариф батлах тухай" 133 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

/Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 186 дугаар тогтоолоор өөрчилсөн

./

5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд С.Бямбадоо, Ц.Буян-Очир нарт даалгасугай.

ДАРГА Ц.УЛАМ-ОРГИХ

ГИШҮҮН С.БЯМБАДОО

ГИШҮҮН Ц.БУЯН-ОЧИР