A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын "Пирамид Проект" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф батлах тухай
Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 28

Улиастай

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны "Аргачлал батлах тухай" 2014 оны 231 дүгээр тогтоол, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын "Пирамид Проект" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгжүүдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг "Пирамид Проект" ХХК-ийн захирал (Я.Наранбаатар)-д болон "Пирамид Проект" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд үүрэг болгосугай.

3.Эрчим хүч хэмнэх хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэлийн үр өгөөжийг сайжруулах, өртөг зардал бууруулах, техник технологийн болон шугамын шинэчлэлийг хийж, аюулгүй ажиллагааг ханган, гүйцэтгэсэн ажлын тайланг хагас жил тутамд Эрчим хүчний зохицуулах зөвлөлд танилцуулахыг "Пирамид Проект" ХХК-ийн захирал (Я.Наранбаатар)-д үүрэг болгосугай.

4.Дээрх тогтоол гарч байгаатай холбоотой аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын хоёрдугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд С.Бямбадоо, Ц.Буян-Очир нарт даалгасугай.

ДАРГА Ц.УЛАМ-ОРГИХ

ГИШҮҮН С.БЯМБАДОО

ГИШҮҮН Ц.БУЯН-ОЧИР