- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
НИЙСЛЭЛИЙН
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 35.1.16 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам"-ын 8.1 дэх хэсэгт доор дурдсан агуулга бүхий заалтыг шинээр нэмсүгэй. Үүнд:
8.1.20. Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 18 насанд хүрээгүй хүүхдэд худалдахгүй байх, насанд хүрсэн эсэхийг тодорхойлох зорилгоор баримт бичгийг шалгах, шалгуулахаас татгалзсан тохиолдолд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахгүй байх;
2.Батлагдсан журмын өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо (Н.Баярчимэг)-нд даалгасугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A