A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.1.21 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны "Тариф шинэчлэн батлах тухай" 50 дугаар тогтоолын 1 дэх заалтын "...хог хаягдлыг цэвэрлэх зардлын тарифыг 50 төгрөгөөр..." гэснийг "...хог хаягдлыг цэвэрлэх зардлын тарифыг 70 төгрөгөөр..." гэж өөрчлөлт оруулсугай.

2.Тогтоолд оруулсан өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч (Х.Нямбаатар)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Эдийн засаг, төсвийн хороо (М.Халиунбат)-нд, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо (Н.Баярчимэг)-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН