- Нүүр
- Эрх зүйн акт
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛС ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 он 01 дүгээр сарын 11-ний өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт, дэд заалт нэмсүгэй:
1/3.2.7 дахь заалт:
"3.2.7.сонгон шалгаруулалт зарлаж байгаа сул орон тооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл."
2/3.3.12 дахь заалт:
"3.3.12.өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн эрхийн лавлагаа."
3/3.10 дахь хэсэг:
"3.10.Иргэн хэргийг дараах төрлөөр харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ:
3.10.1.эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
3.10.2.иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
3.10.3.захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
3.10.4.эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх."
4/3.11 дэх хэсэг:
"3.11.Иргэн хэргийг дараах төрлөөр харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ:
3.11.1.эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
3.11.2.иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
3.11.3.захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх;
3.11.4.эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх."
5/3.12 дахь хэсэг:
"3.12.Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд эрүү, иргэн, захиргааны танхимаас сонгож нэрээ дэвшүүлнэ."
6/4.3.6 дахь заалт:
"4.3.6.энэ журмын 3.10-3.12-т заасан нэр дэвшиж буй шүүхийг өргөдөлд болон цахим системд тодорхойлоогүй;"
7/4.3.7 дахь заалт:
"4.3.7.энэ журмын 4.11-д заасан нөхцөл бий болсон;"
8/4.3.8 дахь заалт:
"4.3.8.шүүгч адил шатны ижил төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг шүүхэд нэрээ дэвшүүлсэн."
9/4.11 дэх хэсэг:
"4.11.Энэ журмын 4.10-т заасны дагуу нэр дэвшиж, шүүгчийн албан тушаалд томилогдсон бол тухайн өдрөөс түүний нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээний хүчинтэй байх хугацаа дуусгавар болно."
10/5.4.5 дахь заалт:
"5.4.5.Ерөнхий зөвлөл хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад тэнцсэн нэр дэвшигч яллагдагчаар татагдаагүй тухай лавлагааг Улсын ерөнхий прокурорын газраас авна."
11/6.4.1.8 дахь дэд заалт:
"6.4.1.8.шүүгч нэр дэвшсэн бол шийдвэрлэсэн хэрэг, бичсэн тоймын талаарх товч мэдээлэл."
12/7.1.10 дахь заалт:
"7.1.10.бодит байдалд нийцэхгүй мэдээлэл, баримт бүрдүүлж өгөх."
13/7.3 дахь хэсэг:
"7.3.Нэр дэвшигч бодит байдалд нийцэхгүй мэдээлэл, баримт бүрдүүлж өгсөн бол Ерөнхий зөвлөлийн тогтоолоор үнэлгээг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэнэ."
14/9.2 дахь хэсэг:
"9.2.Нэр дэвшигч нийлбэр онооны эрэмбийн эхнээс дараалан энэ журмын 3.10-3.12-т заасны дагуу нэрээ дэвшүүлсэн шүүхээс сул орон тоо зарласан тодорхой нэг шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгож, Ерөнхий зөвлөлийн хуралдаанд хүсэлтээ бичгээр гаргана."
15/9.3 дахь хэсэг:
"9.3.Сул орон тоо зарлагдсан шүүхийн шүүгчийн албан тушаалыг сонгоогүй бол нэр дэвшигчийн шалгалтын оноо хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна."
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолоор баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-ын 3.3.2 дахь заалтын "лавлагаа" гэсний дараа ", өмгөөлөгчийн хувьд гурваас доошгүй жил өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн тухай нотолгоо (нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, гурваас доошгүй жил өмгөөлөгчөөр оролцсон шүүхийн шийдвэрийн жагсаалт, өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ зэрэг);" гэж, 3.3.10 дахь заалтын "шүүгчээр" гэсний өмнө "шүүгчийн сонгон шалгаруулалтын зард заасан материал хүлээн авах хугацаанд гаргуулж авсан" гэж, 4.7 дахь заалтын "тогтоогдоогүй бол" гэсний дараа "энэ журмын 3.10-3.12-т заасны дагуу" гэж, 4.10 дахь заалтын "захиргааны" гэсний дараа "болон эрүү, иргэний" гэж тус тус нэмсүгэй.
3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-ын дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3.3.1 дэх заалт:
"3.3.1.хууль зүйн дээд боловсролын диплом (гадаадад их, дээд сургууль төгссөн бол диплом болон түүний баталгаат орчуулгын нотариатаар гэрчлүүлсэн хувь);"
2/3.3.9 дэх заалт:
"3.3.9.гэрлэлт (гэрлэсний бүртгэлтэй, эсхүл бүртгэлгүй болон гэрлэлт дуусгавар болсон, сэргээсэн)-ийн лавлагаа;"
3/6.7.1 дэх заалт:
"6.7.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг үнэлэхдээ энэ журмын 6.7.4-т заасан эх сурвалж болон 6.7.2, 6.7.3-т заасан шалгуурт үндэслэн оноо өгөх ба тухайн шалгуурыг хэрхэн хангаж байгаа үндэслэлийн талаар санал хэлж болно."
4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-ын 3.4.1-д "3.3.9-3.3.11-д" гэснийг "3.3.9-3.3.12-т" гэж, 3.5.1-д "3.3.9-3.3.11-д" гэснийг ", 3.3.9-3.3.12-т" гэж, 4.4.1-д "4.3.3-4.3.5" гэснийг "4.3.3-4.3.8" гэж, 4.5.1-д "4.3.3-4.3.5" гэснийг "4.3.3-4.3.8" гэж, 5.1.1.1-т "60" гэснийг "90" гэж, 5.1.1.4-т "60" гэснийг "90" гэж, 5.2.1.4-т "60" гэснийг "90" гэж, "9.2" гэснийг "9.4" гэж тус тус өөрчилсүгэй.
5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-ын 3.3.8 дахь заалтын "тухайн баг, хорооны Засаг даргын" гэснийг хассугай.
6.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга"-д "28.шүүгчийн бичсэн шийдвэрийн болон процессын тоймын мэдээлэл. Сүүлийн 3 жилийн хугацаанд өөрийн бичсэн шийдвэрийн болон процессын тоймын товч агуулгыг тодорхойлж, цахимаар байршсан бол линкийг эшилнэ." гэж нэмсүгэй.
7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга"-ын "2.Нэр дэвших тухай өргөдөл гаргаж буй шүүгчийн албан тушаал Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн холбогдох албан тушаалыг бичнэ" гэснийг "2.Нэр дэвших тухай өргөдөл гаргаж буй энэ журмын 3.10-3.12-т заасан шүүх" гэж өөрчилсүгэй.
8.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Шүүгчид нэр дэвшигчийн талаарх илтгэгч гишүүний тайлан"-ын "2.Нэр дэвших тухай өргөдөл гаргаж буй шүүгчийн албан тушаал. Анхан, давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхийн шүүгчийн холбогдох албан тушаалыг бичнэ." гэснийг "2.Нэр дэвших тухай өргөдөл гаргаж буй энэ журмын 3.10-3.12-т заасан шүүх" гэж, 3.3 дахь хэсгийн "Мөн, шүүгчээр ажиллаж байхдаа хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанарыг дүгнэж бичнэ." гэснийг "Мөн шүүгчээр ажиллаж байхдаа хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийн чанар, шийдвэрийн болон процессын тоймын талаар дүгнэж бичнэ." гэж өөрчилсүгэй.
9.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Л.ЭНХБИЛЭГ
Текст томруулах
A
A
A