A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар А/11, А/22

Улаанбаатар хот

ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.19 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардал зөрчлийг арилгах, танилцуулах, сонгогч шилжих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 1"-ийг 2 дугаар хавсралтаар, "Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 2"-ыг 3 дугаар хавсралтаар, "Сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг тусгасан тухай тэмдэглэл-Маягт 3"-ыг 4 дүгээр хавсралтаар, "Сонгогч шилжих хүсэлт-Маягт 4"-ийг 5 дугаар хавсралтаар, "Сонгогч шилжин ирсэн тухай хуудас-Маягт 5"-ыг 6 дугаар хавсралтаар, "Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа-Маягт 6"-г 7 дугаар хавсралтаар, "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалт-Маягт 7"-г 8 дугаар хавсралтаар, "Сонгогчийн бүртгэлийн хуудасны загвар"-ыг 9 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.2.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Төгөлдөр/, Мэдээллийн технологийн газар /С.Чинбат/, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга /Г.Цолмон/, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга /Н.Бат-Очир/ нарт даалгасугай.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА П.ОДОНБААТАР