- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах, ашиглах журам батлах тухай

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар А/12, А/23
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.16 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах, ашиглах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Төгөлдөр/, Мэдээллийн технологийн газар /С.Чинбат/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга /Г.Цолмон/, Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга /Н.Бат-Очир/ нарт даалгасугай.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА П.ОДОНБААТАР
Текст томруулах
A
A
A
