A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/25

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Иргэний улсын бүртгэлийн газрын дарга /Т.Төгөлдөр/, Мэдээллийн технологийн газрын дарга /С.Чинбат/, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга /Г.Цолмон/-д даалгасугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН