- Нүүр
- Сайдын тушаал
- Ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай /Хэмжил зүйн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ/
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН ТУШААЛ
2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
Ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хэмжил зүйн ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Сорьцын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар хавсралтаар, "Лабораторийн шинжилгээ хийх ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г гуравдугаар хавсралтаар, "Баталгаажуулалтын ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 117, 2020 оны 08, 2019 оны 22 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Стандарт, хэмжил зүйн газар (Б.Ууганбаяр)-т даалгасугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга (Б.Мөнх-Оргил)-д даалгасугай.
5.Шинэчлэн батлагдсан ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэж, эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A