A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 15/04

Эмээлтолгой

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрсэн, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (Тэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранчимэг)-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 3/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.БАЯРСАЙХАН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 2/11

Эмээлтолгой

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг малын төрөл тус бүрээр дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

-Адуу 700

-Үхэр 700

-Тэмээ 0

-Хонь 300

-Ямаа 500

2.Малын тоо толгойн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төвийн тухай хуульд заасан зориулалтын дагуу зарцуулж, тайлагнахыг сумын Засаг дарга (Б.Саранцэцэг)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Уранчимэг)-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.МӨНХЖАРГАЛ