- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН АЙМГИЙН БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГООС АВАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар XIX/04
Булган сум
БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГООС АВАХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 35 дугаар зүйл 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.1, 21.4.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн XIX хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Булган аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний сар бүрийн төлөх татварын хувь хэмжээг дараах байдлаар тогтоосугай.
Үйл ажиллагааны чиглэл | Хуульд заасан хязгаар | Татвар төлөх хувь /тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний/ | |
Бичил худалдаа эрхлэгч | 1%-50% | 1% | |
Зорчигч тээврийн үйлчилгээ | Хот хоорондын зорчигч тээвэр | 5%-100% | 5% |
Хот доторх зорчигч тээвэр | 5%-100% | 5% | |
Хувиараа ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч | 5%-100% | 5% |
2.Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар XIV/05 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Оюунболд)-д даалгасугай.
ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A

