A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар А/66

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.12 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Элсэлтийн шалгалт болон монгол хэл, бичиг (цаашид суралцах чадварын шалгалт)-ийн шалгалт зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

/Энэ хэсэгт БС-ын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/69 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан/

2.Журмын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар /Х.Тамир/-т даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага /Л.Ганбат/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Н.Нарангэрэл/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны "Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай" А/347 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН