- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- "ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖ ХҮРГЭХ ХУГАЦАА"-НД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
"ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖ ХҮРГЭХ ХУГАЦАА"-НД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.61 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан "Шуудангийн илгээмж хүргэх хугацаа"-ын 1.1 дэх заалтад дараах өөрчлөлтийг оруулсугай.
1.1.Тогтоолын 1.1 дэх хэсгийн "бусад газар (улс хооронд)-т 12 хоногийн дотор" гэснийг "бусад газар (улс хооронд)-т 9 хоногийн дотор" гэж өөрчлөх.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ГИШҮҮД Ч.ЗОЛБАЯР
А.ЛУВСАН-ОЧИР
Н.МАНДАХБААТАР
А.ҮЙЛСТӨГӨЛДӨР
Текст томруулах
A
A
A