- Нүүр
- Сайдын тушаал
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад 2024 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээ, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээ, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээ, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээ/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/96, А/104, А/81
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Монгол Улсад 2024 онд хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт, тоо хэмжээг 1 дүгээр, газар тариалангийн зориулалтаар ашиглаж болох химийн бордооны жагсаалт, тоо хэмжээг 2 дугаар, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 3 дугаар, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн зориулалтаар ашиглаж болох бодисын жагсаалт, тоо хэмжээг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/34, А/43, А/50 дугаар хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД |
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД |
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД |
Б.БАТ-ЭРДЭНЭ |
Х.БОЛОРЧУЛУУН |
С.ЧИНЗОРИГ |
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт