- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Увс аймгийн "Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, асуудлыг зохицуулах нийтлэг журам"

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/800
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Увс аймгийн Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, асуудлыг зохицуулах нийтлэг журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын захиалагч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч, хөрөнгө оруулагч, барилга угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, барилгын ажилтан, барилгын үйл ажиллагаа эрхлэх хөдөлмөрийн харилцаанд орж буй нийт иргэд дагаж мөрдөхийг үүрэг болгосугай.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар (С.Нямжав), Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар (Д.Цогт-очир)-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Ч.ЧИМЭД
Текст томруулах
A
A
A
