- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах, журам/

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр
Дугаар 259
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Барилга байгууламжийн ашиглалтын гэрчилгээ олгох, паспортжуулах, журам"-ыг хавсралтаар ёсоор баталсугай.
2. Батлагдсан журмыг хэвлэх, сурталчлан таниулах, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбатад үүрэг болгосугай.
3.Журмын хэрэгжилтийг арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал, Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга нарт даалгасугай.
САЙД Ц. ДАВААСҮРЭН
Текст томруулах
A
A
A
