A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.1.4 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"31.1.4. "гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."

2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсгийн "албан ёсоор" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР