A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.34 дэх заалт нэмсүгэй:

Хэвлэх

"4.1.34."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."

2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн, 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийн, 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийн, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР