A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.18 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"4.1.18."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."

2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10 дахь заалтын, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.4, 26.9 дэх хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3 дахь хэсгийн, 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн, 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсгийн, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийн, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсгийн, 81 дүгээр зүйлийн 81.6 дахь хэсгийн, 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсгийн, 123 дугаар зүйлийн 123.3, 123.9 дэх хэсгийн, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгийн, 148 дугаар зүйлийн 148.1, 148.2 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 142 дугаар зүйлийн 142.5 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсгийн "нэг" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР