- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХ шинжилгээний ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн "гаргаж, гарын үсэг зурж, хувийн болон байгууллагын баталгааны тэмдгээр баталгаажуулна." гэснийг ", эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр гаргана." гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
