- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 65
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолын 1 дэх заалт болон хавсралтын нэрийн "Улсын хамгаалалтад байх..." гэснийг "Улсын хамгаалалтын зэрэглэлд байх... " гэж тус тус өөрчилсүгэй.
2.Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-д доор дурдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг нэмсүгэй:
|
Аймаг, сумдын нэрс |
Дурсгалын нэрс |
|
1.Архангай аймаг |
|
4. |
Батцэнгэл |
Шивэртийн амны цогцолбор дурсгал |
|
2.Баян-Өлгий аймаг |
|
8. |
Сагсай |
Бага харгайтын хүн чулуун хөшөө |
16. |
Алтай |
Тошингийн амны цогцолбор дурсгал |
|
5.Говь-Алтай аймаг |
|
10. |
Тайшир |
Овооно харын Хүннүгийн язгууртны булш |
11. |
Чандмань |
Шаахар толгойн хадны зураг |
|
10.Завхан аймаг |
|
7. |
Цагаанчулуут |
Хяларын өвөлжөөний хадны зураг |
|
14.Сүхбаатар аймаг |
|
8. |
Түвшинширээ |
Донгойн ширээний цогцолбор дурсгал |
|
16.Төв аймаг |
|
18. |
Заамар |
Хэрмэн дэнжийн балгас |
|
17.Увс аймаг |
|
7. |
Өмнөговь |
Шар булгийн Онцын хадны зураг |
|
18.Ховд аймаг |
|
10. |
Жаргалант |
Сангийн хэрэм |
|
19.Хөвсгөл аймаг |
|
9. |
Тариалан |
Зүлэгтийн голын буган чулуун хөшөөд |
|
20.Хэнтий аймаг |
|
13. |
Цэнхэрмандал |
Цэнхэрмандалын бичээс |
3.Мөн жагсаалтын "1.Архангай аймаг" хэсгийн "4-21" гэсэн дугаарыг "5-22" гэж, "2.Баян-Өлгий аймаг" хэсгийн "7-14" гэсэн дугаарыг "8-15" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A

