- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 66
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүсийн хорооны 10 дугаар Ерөнхий чуулганыг 2024 оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.
2.Ерөнхий чуулганыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3.Ерөнхий чуулганыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2024 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A
