- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих )
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 72
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 347 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A