A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 75

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр тогтоолын 1 дэх заалтын ""Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын тухайн орон нутаг дахь салбар хэлбэрээр байгуулж" гэснийг ""Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын харьяанд байгуулж" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 39.1.2-т заасныг тус тус үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.1.26-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 164 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "Хөвсгөл" гэсний дараа ", Өмнөговь" гэж нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 1 дэх заалтын ""Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын харьяанд байгуулж" гэснийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд байгуулж" гэж өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН